Түгээх

Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. УИХ-аас өнгөрсөн пүрэв, баасан гаригт УИХ-ын сонгуулийн товыг зарласны зэрэгцээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг баталсан юм. Тодруулж хэлбэл, УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сарын 28-нд болж, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийг мөн энэ өдөр хамт явуулна. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулиар 45 хүнийг улаанбаатарчууд сонгох юм. Ингэхдээ 30-ыг нь можаритор, 15-ыг нь пропорцианаль тогтолцоогоор тодруулах учиртай. Тиймээс нийслэлчүүдийн хувьд хоёр сонгууль зэрэгцэж болоход юу юуг анхаарах ёстой талаар дээрх хэвлэлийн бага хурлын үеэр Сонгуулийн ерөнхий хорооныхон дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм байна.

www.ulstur.mn


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.