Онцлох мэдээ Шар мэдээ Сонгуулийн шинэ хууль — 01 May 2012
Түгээх
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тогтоол гаргасан билээ.
Уг маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан маргааш болно.
Хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Х.Жекей нар оролцоно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Түгээх