МАХН, МҮАН өнгөрөгч ням гаригт хуралдаж, сонгуульд эвсэх шийдвэрийг гаргасан бөгөөд гурав дахь хүчний эвсэл мөрийн хөтөлбөрөө “Монголоо аврах 5 хувьсгал” хэмээн томьёолон боловсруулсан байна.
Харин БНН-ын дарга Б.Жаргалсайхан энэ эвсэлд багтаж чадаагүй. БНН-д ганц танигдсан лидер нь Б.Жаргалсайхан. Ганц дайчин ганцаардахгүй гээд сэлэм эргүүлж давхиад сонгуулиар амжилт олох нь мэдээж. Тиймээс хань хамсаатаны эрэлд гарчээ. Н.Энхбаярын бөөрөнд наалдаад байхад эвсэлд нь багтчихна гэж тооцож байтал тоглоомын дүрэм өөрчлөгдөж салхи өөр тийшээгээ чиглэлээ.
2012 оны сонгуульд МАХН гуравдах хүчний эвсэл байгуулан орохоор болохдоо МҮАН-д найдлага тавиад БНН-ыг жийв. Тиймээс Жагаа Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ нарыг бараадахаар шийджээ. Өнөөдөр 12.00 цагаас Улс төр мэдээллийн төвд Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэ нар улс төрийн шинэ эвсэл байгуулснаа албан ёсоор зарлах юм.
Энэ үеэр шинэ эвсэлд ямар ямар хүн элсэж байгаа талаар болон эвсэлийн зорилгоо танилцуулах аж.
Эх сурвалж: http://www.times.mn/index.php?option=com_content&view=article&id=4622:2012-05-02-02-14-05&catid=10:2011-09-12-13-40-48&Itemid=24
4112
НАМЫН ЯНХАН…