Түгээх

Бүгд найрамдах нам, Хамуг монголын хөдөлмөрийн нам эвсэл байгуулж байгаагаа зарлаж, эвсэлийн гэрээ байгууллаа. Эвсэлийн гэрээнд Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Хамуг монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэ гарын үсэг зурсан юм.

Эвсэлийн гэрээ байгуулах ажиллагаа Улс төрийн мэдээллийн төвд болж, уг ажиллагаанд оролцохоор УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр болон Бүгд найрамдах намын бусад гишүүд хүрэлцэн ирсэн байлаа.

Шинэ эвсэл байгуулж байгаа намын нэг болох Бүгд найрамдах нам сар шинийн баярын өмнөхөн улс төрийн таван намтай эвсэлийн гэрээ байгуулсан хэрнээ сонгуулийн өмнө яагаад ийм шийдвэр гаргаж байгаа талаараа тайлбарлах даа “Гэхдээ тэр санамж бичиг заавал улс төрийн сонгуульд заавал хамтарч орж, эвсэл байгуулна гэсэн санамж бичиг байгаагүй.

Тэр санамж бичгийн агуулга нь тэдгээр таван нам МАНАН-гийн эсрэг тэмцэж, сарниулах агуулгатай байсан юм. Хэдий эвсэлээ тус тусдаа байгуулсан хэдий ч бидний зорилго нэг байгаа гэж ойлгож болно.

Бид цаашдаа ч улс төрийн түншлэл гэдэг зарчмаар явах юм. Хамуг Монголын хөдөлмөрийн намтай байгуулж байгаа эсвэлийн хувьд манай мөрийн хөтөлбөрийн зорилго одоогийн энэ нийгэм, эдийн засгийн гажуудлыг арилгахад чиглэж байгаа.

Бидний эвсэл байгуулах цаг хугацаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр хоригдож байгаа учраас МАХН-тай байгуулсан эвсэлийн гэрээгээ зөрчиж байгаа юм шиг харагдах байх. Үүний ялгааг сайн хараасай гэж хүсэж байна” гэв.


Түгээх

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. БАЛАЙ МОЛОР-ЭРДЭНЭ ҮХВЭЛ ТААРСАН ШААР ШҮҮ ДЭЭ ЧИ, НУСАН ТАГЛААЛ БАЙСАН Ш ДЭЭ ЧИ ХЭЗЭЭНИЙЛ ОВИЛОГОГҮЙ НӨХӨР БАЙСАН ЯГ Л ХЭВЭЭРЭЭ ШИВДЭЭ. ИЙМ ДУРАКААР УЛСАА УДИРДУУЛЧИХУУЛ МОНГОЛЧУУД ЯАНАА

Leave a Reply

Your email address will not be published.