Түгээх

Жил жилийн сонгуулиар Чингэлтэйчүүд жинтэйхэн сонголт хийдэг. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Ц.Элбэгдоржийг суг хийтэл гаргаж ирэн, УИХ-д суудалтай болгосон ч Төрийн тэргүүн хэмээн түмний хүндэтгэлийг хүлээн Ерөнхийлөгч болсон. Нэгэнт сонгосон гишүүн нь ийнхүү Улсын Ерөнхийлөгч болж хүлээсэн хүндлэлийг нь өндөрт өргөсөн учир түүний орыг залгах, гишүүнийг нөхөн сонгуулиар тодруултал Д.Зоригт гарч, тэрбээр төд удалгүй Сайдын сэнтийд заларсан. Ийнхүү Чингэлтэйчүүдийн сонголт жинтэйгээс гадна мэргэн байдгийг энэ мэт жишээ харуулсаар байна.
Тэгвэл энэ жилийн сонгуулиар тус дүүрэгт  АН-аас Б.Батбаатар, Г.Баярсайхан, МАН-аас Д.Зоригт, Д.Очирбат нар өрсөлдөх ажээ.  Эдгээр нэр дэвшигчид бүгд УИХ-ын гишүүн байсан туршлагатай улс төрчид ч гэсэн МАН-аас нэр дэвшүүлээд байгаа хоёрыг Чингэлтэйхэн байтугай Монголын ард түмэн сонгохгүй гэсэн яриа газар авахын зэрэгцээ тус дүүргийн иргэд ч аль хэдийн сонгуулиас өмнө сонголтоо хийсэн гэдэг шуум нисч эхэллээ.
Учир нь ЭБЭХ сайд Д.Зоригт бол хэдэн толгойтой холбоотой уул уурхайн асуудлаар ард түмний бухимдлыг багагүй хүргээд байгаа бол Д.Очирбат гишүүний хувьд 2008 онд УИХ-д нэр дэвшихдээ Чингэлтэйхэнд “Гэр хорооллыг барилгажуулах”, “Улаанбаатар хот, дүүргүүдийн хэмжээнд урлаг, спортын нэгдсэн төв байгуулах” гэх зэргээр асар сайхан үлгэр ярьж өгөөд УИХ-ын гишүүн хэмээх эрхэм алдрыг хүртсэн нэгэн.
Харин АН-аас нэр дэвшигч Г.Баярсайхан нэг ангийнхаа 76-гаас байгаль, экологийн талаар дуугардаг цөөн хэдэн гишүүний нэг бол тус дүүргийн АН-ын даргын албан тушаалыг цөөнгүй жил хашсан, туршлагатай улс төрчдийн нэг Б.Батбаатар иргэдийнхээ дуу хоолойг ямагт сонсдог, ирээдүйтэй залуу гэдэгтэй хэн ч маргахгүй биз.


Түгээх

Холбоотой мэдээ

(3) Сэтгэгдэл

  1. Ямар тэнэг мэдээ вэ Захиалгат гэдэг нь хараажаар илт байна Хамгийн тэнэг хоёр хvнийг хамгийн тэнэгээр пи ар-дахаар хамгийн хамгийн тэнэг сурталчилгаа болно биз айн

  2. Батбаатар ялаасай гэж бодож байна.

  3. batbaatariin gazriin sanaa ch chingelteihend ch heregtei l sanaa daa

Leave a Reply

Your email address will not be published.