Намууд Сонгуулийн хуулийн асуудлаар ярилцаж байна
Түгээх

МАН-ын санаачилсан улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын “Үндэсний зөвшилцөл” уулзалт Төрийн ордны “Б” танхимд болж байна. Уулзалтад МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тэргүүтэй төлөөлөгчдөөс гадна парламентад суудалгүй улс төрийн намуудын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцож байна.

Уулзалтын эхэнд МАН-ын дарга М.Энхболд “Өнөөдрийн энэ уулзалтаар Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийн талаар санал бодлоо солилцохоор цуглаад байна. Үндсэн хуулийн тухайд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Үндсэндээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар холбогдох байгууллагаас нь санал авч, гишүүд нь гарын үсэг зураад УИХ-д өргөн барих бэлтгэл хангагдаж байгаа. Өнөөдрийн улс төрийн хямралт нөхцөл байдлаас гарахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал маш чухал. Сонгуулийн хуулийн тухайд гэвэл 1992 оноос хойш УИХ-ын зургаан удаагийн сонгууль болсон. Ер нь сонгууль болохын өмнө Сонгуулийн хуулийг байнга өөрчилж байсан. Өмнө нь болсон зургаан удаагийн сонгуулийн тав нь мажоритар, 2012 оных холимог тогтолцоогоор болж өнгөрсөн. Сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлага байна гэж үзэж УИХ-д суудалтай намуудын оролцоог бий болгосон ажлын хэсэг байгуулсан. Харамсалтай нь ажлын хэсэг боловсруулсан хуулийн төслөө өнөөдрийг хүртэл санал авах, УИХ-д өргөн барих ажлыг хийгээгүй байна. Сонгуулийн тогтолцоо ямар байх вэ гэдэгт өнөөдөр бид саналаа хуваалцаж таарна. Иргэд олон түмэн 2012 оны сонгуулийн тогтолцоог төдийлөн таашааж үзэхгүй байгаа. МАН-ын зүгээс өнгөрсөн дөрөвдүгээр сард сонгуулийн тогтолцооны талаар ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг Засгийн газраас санал авч УИХ-д өргөн барьсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Сонгуулийн автоматжуулсан тогтолцоог 2012 оны сонгуулиар нэвтрүүлсэн. Гэвч үүнд иргэд ч улс төрийн намууд ч итгэл алдарсан зүйл байгаа. Тиймээс хар машинаар тоолох явдлыг хэрхэн үзэж байгааг намуудын саналыг сонсоно” гэлээ. Үүний дараа танхимд хүрэлцэн ирсэн улс төрийн намуудын төлөөлөл Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Улс төрийн намуудын удирдлагуудын уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна.


Түгээх

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. namiin jagsaaltaar gedeg baliar yumaa bolimoor yumaa songoh durgui ,songogdoogui humuus orood ireh yum ard tumnees songogdson met tseejee deldehii n yanaa

Leave a Reply

Your email address will not be published.