“МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ээс УИХ-ын сонгуулийн 26 тойрог, Сонгинохайрханд нэр дэвшигч Дэндэвийн Тэрбишдагва, Жамбалын Хатанбаатар, Гэндэнсүрэнгийн Бямбасүрэн нар өчигдөр Хар хорин захаар зочиллоо.Зах зээр наймаа хийж байгаа хүмүүс тэдэнд жаргал зовлонгоо тоочиж байв. Түрээсийн үнэ нэмэгдсэн, сард 500 төгрөгийн татвар төлдөг байсан бол энэ зургадугаар сарын 1-нээс 2000 төгрөг болж өссөн. Өдөржин халуун наранд шарагдаж суугаад дэндүү бага орлого олдог. Хөхөө өвлийн хүйтэнд гадаа хөлдөж үхэх шахан зогсоод хоолныхоо мөнгийг дөнгөн данган олж байна. Ядаж байхад махны үнэ 9500 төгрөгт хүрч үнэхээр хүнд байна.
Мал аж ахуйн орон атлаа махныхаа үнэд зохицуулалт хийж болдоггүй юм уу энэ төр засаг. Олон сая малтай л гэх юм. Гэтэл махны үнэ тэнгэрт хадаад мань мэтийнх нь олдог хэдэн төгрөг хаанаа ч хүрэхгүй юм даа. Монголчуудын дийлэнхийн амьдрал ийм л байна шүү дээ, энэ улс орон нэг л буруу тийшээ яваад байх юм хэмээцгээж байлаа.Д. Тэрбишдагва, Ж.Хатанбаатар, Г.Бямбасүрэн нарыг зарим иргэд бүчин авч асуулт асууж байлаа. “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” сонгуульд ялалт байгуулбал “Махны үнэд зохицуулалт хийж, тогтвортой барьж чадах уу” хэмээн нэгэн иргэн асуусан юм.
Түүний асуултад УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга, нэр дэвшигч Д.Тэрбишдагва намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан заалтыг онцолж тайлбарлав.МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл “Монголоо аврах 5 хувьсгал” хэмээх мөрийн хөтөлбөрийн 2.25 дугаар заалтад “Түлш, шатахуун, цахилгаан, эрчим хүч, мах, сүү, гурил, цагааны будааны үнийг төрөөс зохицуулна” хэмээн тусгаад байгаа. Энэ эвсэлд олон түмэн итгэл хүлээлгэвэл мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэх боломжтой юм. Дэлхийн олон орон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, шатахуун, цахилгааны үнийг төрийн зохицуулалтайгаар тогтвортой барьдаг туршлага бий.
Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Хатанбаатар, Г.Бямбасүрэн нар Сонгинохайрхан дүүргийн 8, 10, 11, 28 дугаар хороодын иргэдтэй уулзалт хийж байна.Энэ үеэр олон иргэн МАХН-д элсч үнэмлэхээ гардан авав. МАНАН-г арилгах улстөрийн эвсэл хэмээн иргэд байр сууриа илэрхийлж байлаа. Д.Тэрбишдагвыг тойрогтоо байнга ирж ажилладаг, бидний элч байх үүргээ сайн биелүүлсэн, эх орон, газар шорооныхоо төлөө үгээ зоригтой хэлдэг, шударга төрийн түшээ хэмээн хүндэлж явдаг гэж иргэд хэлж байв.
Anonymous
MONGOLCHUUD BID EKH ORONDOO ERUUL CHIIREG SAIHAN AMIDRALIIG HUSJ BNA TIIMDEE CH MAN-G SONGOHIIG URIALJ BAINA
Anonymous
Demjij bn… 😀
deleted
mogol ardiin namiig demjij yawdag . demjseer bh bolno MONGOLCHUUDAA NEGDETSGEEYE
deleted
tegelgui l yahaw bi ch bas demjij yawdag uneheer sanaand hureheer hiisen yumta nam shvv
deleted
MAH-g demjij bna
deleted
negdii negdii
Anonymous
TIIMEE MINII SONGOLT CH BAS MAN URAGSHAA
Anonymous
iim niigemd amidarch zalahlaa mongolchuuda Үхмэл хөрстөй шороондоо хутгалдсан би заваан Монгол, Үүлтэй цэлмэгийг нь ялгахаа болисон би угаартсан Монгол, Авилгалтай төрдөө дарамтлуулсан би жул Монгол Алт эрднэсээ хятадуудад булаалгасан би хоосон Монгол sereh tsag bloloo MAN IIG DEMJEEREI
Anonymous
МАНыг дэмжиж байгаа шүү та нар ялна ард түмэн чинь итгэж байгаа болохоор
Anonymous
Замын дундаас буцахгүй зорьсондоо Заавал Хүрнэ. Ард түмний намаа дэмжье.
deleted
mongol ardiin namaa demjij bna
deleted
МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА ░░░░░░░░░░░░░░░░░░░░░░█████████чи ░░███████░░░░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒███хєєрхєн ░░█▒▒▒▒▒▒█░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒███юмаа ░░░█▒▒▒▒▒▒█░░░░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██♥ ░░░░█▒▒▒▒▒█░░░██▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒███ ░░░░░█▒▒▒█░░░█▒▒▒▒▒▒████▒▒▒▒████▒▒▒▒▒▒██ ░░░█████████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░░░█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒██ ██▒▒▒███████████▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒██ █▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒████████▒▒▒▒▒▒▒██ ██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░█▒▒▒███████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█ ░░████████████░░░████████