Ерөнхийлөгчийн сонгуульд хамтрах намуудын дарга нар Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав
Түгээх

Ёслолын ажиллагаа болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг ИЗНН, МҮАН дэмжиж, сонгуульд хамтран оролцохоор болсон билээ. Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцох улс төрийн намуудын дарга нар Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр 14:00 цагт Төрийн ордонд боллоо.

Ёслолд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, ИЗНН-ын дарга С.Оюун, МҮАН-ын дарга М.Энхсайхан, дэд дарга Н.Батцэрэг, тус намуудаас УИХ-д сонгогдсон гишүүд, Засгийн газрын гишүүд, намын удирдах ажилтнууд оролцов.

Энэ тавдугаар сарын 7-нд болсон АН-ын ҮЗХ-ны 42 дугаар хурлаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд одоогийн Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлэх тогтоол гаргасан юм. Үүнийг ИЗНН-ын Үндэсний хорооны хуралдааны тавдугаар сарын 10-нышийдвэр, МҮАН-ын наймдугаар бүгд хурлын шийдвэрээр дэмжиж сонгуульд хамтран ороцохоо илэрхийлсэн. Энэ дагуу Хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслол болов.

Ёслолын ажиллагааг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нээлээ. Тэрээр “Өнөөдөр түүхэн сайхан үйл явдал болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшээд байгаа Ц.Элбэгдоржийг ИЗНН, МҮАН нэгэн санаагаар хамтарч дэмжье хэмээн шийдэж гарын үсэг зурж байгаад баяртай байна. ИЗНН-ынхандаа их баярлалаа. МҮАН-ынхандаа их баярлалаа.Бүгдээрээ хамтаараа зүтгэж Ардчилсан Ерөнхийлөгчөө сонгуульна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

Өнгөрсөн дөрвөн жилд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавьсан зорилтуудаа биелүүлэхийн төлөө тууштай явсан

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, ИЗНН-ын дарга С.Оюун хэлсэн үгэндээ Ерөнхийлөгчийн сонгууль маш хариуцлагатай, чухал ажил болохыг дурдаад 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг тухайн үед ИЗН, НН тус тус хамтран дэмжиж оролцож байсныг дурслаа. Тэр шийдвэр зөв шийдвэр, зөв сонголт байсан гэдэг нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд харагдаж батлагдсан гэдгийг мөн онцлов. Анх хамтран ажиллах тунхагт гарын үсэг зурж байхдаа шударга ёс, сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөө, шүүхийн шинэчлэл, авлигатай тууштай тэмцэхийн төлөө дэвшүүлсэн Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрийг дэмжиж  ИЗН хамтран оролцсон. Өнгөрсөн дөрвөн жилд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмний итгэлийг дааж, тавьсан зорилтуудаа биелүүлэхийн төлөө тууштай явсан гэдгийг дүгнэж, бас дараагийн дөрвөн жилд ч шударга ёс тогтоох, сайн засаглалыг бэхжүүлэх ажлыг улам тууштай үргэлжлүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг мөрийн хөтөлбөртөө түлхүү оруулж буйг үнэлэн ИЗНН ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд дахин хамтрахаар болсон гэдгийг тус намын дарга С.Оюун хэлж байлаа.

6

7

10

 

Энэ цаг мөчид улс төрийн тогтвортой байдал асар чухал байна

МҮАН-ын дарга М.Энхсайхан “Бидний дунд Монгол гэдэг нэг л эх орон бий. Эх орны эрх ашиг улс төр хийж байгаа хүмүүсээс нэг л зүйлийг шаарддаг. Тэр нь Монгол Улс хөгжиж, монгол үндэстэн цэцэглээсэй гэсэн шаардлага байдаг. Энэ эрх ашгийн үүднээс харж үзвэл сонгууль болохоор улс төрийн намууд, улстөрчид нэг нэгийнхээ сайн мууг дуудалцдаг нь онцгүй харагддаг. Энэ байдал ардчилал гэсэн үнэлэмжийг гутаадаг. Ийм жишгийг цааш үргэлжлүүлж болохгүй гэсэн шийдвэрийг МҮАН-ын удирдлага гаргасан.

УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа АН, МҮАН, ИЗНН, МАХН хамтарч шинэчлэлийн Засгийн газар байгуулсан. Энэ Засгийн газар өнөөдөр Монголын нийгмийг өөрчлөх том том зорилтуудыг дэвшүүлсэн. Монголчууд бол үйлдвэржилтийн өмнөх шатанд байгаа үндэстэн. Бид энэ шатнаас үйлдвэржилтийн дараах үндэстэн болох хариуцлагатай мөчид ирээд байна. Том том бүтээн байгуулалтын өмнө тулж ирээд байна. Энэ цаг мөчид улс төрийн тогтвортой байдал асар чухал. Энэ бол Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр дээр нэгдмэл байр суурьтай, хүчээ нэгтгэх тухай асуудал юм.

Монголчуудын “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” гэж үг байдаг. Энд ирээд байгаа улс төрийн намууд улс төрийнхөө сонголтыг хийсэн учраас дуугарвал дуу нэг байя. Дугтарвал хүч нэг байя. Ингэснээрээ Монголын хөгжилд хувь нэмэр оруулах юм гэж бид үзсэн. Тиймээс МҮАН-ынхан Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжих нь Монголын үндэсний эрх ашиг, Монголын ирээдүйн эрх ашигт нийцнэ гэсэн хариуцлагатай шийдвэрийг гаргалаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд өөрөө монголчуудын хувьд үнэтэй бүтээгдэхүүн. Туршлага алдаа, оноон дээр бий болдог. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон жил ажиллахдаа юу алдсанаа ч мэднэ. Юу хийхээ ч мэднэ. Хамгийн гол нь Монголоо өөрчилье, шинэчилье гэдэг улс төрийн эрмэлзэлтэй байгаа нь үргэлж харагддаг. Тиймээс бид Ц.ЭлбэгдоржЕрөнхийлөгч бол Монголын ард түмний өөрийнх нь сонгосон, өөрийнх нь бойжуулсан хүмүүн биетэй том хөрөнгө, энэ том хөрөнгийг Монголын цаашдын эрх ашгийн төлөө ашиглах ёстой гэж үзэж ухамсартай шийдвэр гаргасан гэдгээ та  бүхэнд дуулгахад таатай байна. Бидэнд зөрүүтэй зүйл байдаг ч монголчуудын дунд үнэт зүйл асар их байдаг. Эдгээрт тулгуурлаж Монголын нийгмийг шинэ төвшинд гаргах чиглэлээр хамтарч ажиллая. Ингэж хамтарч ажиллахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль маш их ач холбогдолтой гэж АН, ИЗНН, МҮАН хамтарч гэрээнд гарын үсэг зурах гэж байна. Та бүхэнд өндөр амжилт хүсье. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сонгуулийн амжилт хүсье” гэлээ.

nam2

Гэрээнд гарын үсэг зурав

Үүний дараа намуудын дарга нар Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Ардчилсан нам, ИЗНН-ын байгуулсан гэрээний зорилгод “Бид Монгол орны нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн байдалд дүгнэлт хийж, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ардчилсан ёс, түүний үнэт зүйлсийг хамгаалан баталгаажуулахыг эрхэмлэн, улс орны хөгжлийн баттай суурийг тавихыг эрхэмлэн, улс орны тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон ногоон үзэл баримтлалыг нийгмийн бүх шатанд хэрэгжүүлэхийг эрхэмлэн, нийгэмд шударга шүүхийн тогтолцоог бүрдүүлэхийг чухалчлан энэхүү гэрээг тунхаглаж байна” гэжээ.

Ардчилсан нам, МҮАН-ын гэрээнд “Нийгэмд шударга шүүхийн тогтолцоог бүрдүүлэхийг чухалчлан, улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, улс орны тогтвортой хөгжлийг төгөлдөржүүлж, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг тэгш хамгаалсан, үндэсний эрх ашгийг тууштай эрхэмлэгч ардчилсан Ерөнхийлөгчийгдахин сонгохыг эрхэм зорилгоо гэж тунхаглаж байна” хэмээсэн байна.

Эхний гэрээнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ИЗНН-ын дарга  С.Оюун нар, дараагийн гэрээнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар гарын үсэг зурж, ёслолд оролцогчид дурсгалын зураг татуулснаар үйл ажиллагаа өндөрлөв.


Түгээх

Холбоотой мэдээ

(28) Сэтгэгдэл

  1. Ta nar niileed ch Baagii avargiig yalahgui ee ard tumen avargaa demjinee

  2. Энд нэг их “намууд” харагдахгүй л оргиод байна даа ИЗННам гэхэд С.Оюун , С.Дэмбэрэл Болгарт элчин байсан Ганхуяг бил үү нэг нөхөр л байдаг биз дээ МҮАН гэвэл М.Энхсайхан , ер нь тэгээд МАХН, Н.Энхбаяргүйгээр энэ нам юу ч биш, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намтай яг адилхан Н.Энхбаярын буянаар УИХ-д сууж бас сайдын алба хашиж байгаа Н.Батцэрэг, Сономпил нарт совесть гэж нэг юм байна уу Харин Г.Уянга бол үзэл бодолдоо үнэнч дайчин бүсгүй тэгээд ч дээрхи нөхдийг бодвол “Амлалт нэхэх ард түмний холбоогоор”-оо олонд танигдсан хүн

  3. ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА

  4. МОНГОЛ ЦУСТАЙ, МОНГОЛ ЭХ ОРОН, ГАЗАР ШОРОО, БАЙГАЛИЙН БАЯЛГАА ГЭСЭН ЧИН СЭТГЭЛТЭЙ БАТ-ЭРДЭНЭ ГЭДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛНО, ШУДАРГА ЦАРАЙЛАГЧ ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ЦУС НЭГТ БАЯРЦОГТТОЙГОО БЭЭЖИНГИЙН ТАЛБАЙД ЛААЗ ӨШИГЛӨХ БОЛОХ НЬ ДЭЭ???

  5. Одоо боль доо та нар.Та нарын энэ шоудалт үнэхээр таалагдахгүй байна.Өчигдөрхөн шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байсан энэ хүмүүс өнөөдөр юуны тулд гар хөлөө барилцан сүйд майд болон мушийцгаагаад байна.Та нарыг Монголын ард түмэн дэндүү сайн мэддэг болохоор энэ бүх худал хуурмагт чинь итгэхээсээ өнгөрсөөн.Монголын төлөө гэж худлаа дүр эсгэсэн мөртлөө цаанаа Монголыг минь яаж хувааж идэхээ тохирчихсон их маадгар байнаа.Та нараар эх орноо тоглуулнаа.ёстой гонжийжоо биз ээ.

    • YAG UNEN

  6. ИАН ГЭЖ АРВАН ТАВАН ТОЛГОЙТОЙ МАНГАСЫН ЭСРЭГ ИНГЭЖ НЭГДЭХ НЬ МАШ ЗӨВ УДВАЛ САЙД МАНаас МАШ САЙНА САНАЛ ХУВААХ ХЭРЭГТЭЙ ТЭР АЙМШГИЙН МАНГАС БАТЭРДЭНЭ АВАРГААР БАГАА ХИЙН АРД МАШ ХҮЧТЭЙ АЖИЛЛАХ НЬ ТОДОРХОЙ ГЭСЭН ХЭДИЙ Ч МАНАЙ АРД ТҮМЭН УХААНТАЙ

  7. ebiid amjilt husie

  8. МАН ГЭЖ АРВАН ТАВАН ТОЛГОЙТОЙ МАНГАСЫН ЭСРЭГ ИНГЭЖ НЭГДЭХ НЬ МАШ ЗӨВ УДВАЛ САЙД МАНаас МАШ САЙН САНАЛ ХУВААХ ХЭРЭГТЭЙ ТЭР АЙМШГИЙН МАНГАС БАТЭРДЭНЭ АВАРГААР БАГАА ХИЙН АРД НЬ МАШ ХҮЧТЭЙ АЖИЛЛАХ НЬ ТОДОРХОЙ ГЭСЭН ХЭДИЙ Ч МАНАЙ АРД ТҮМЭН УХААНТАЙ

  9. Хүчээ нэгтгэсэн нь зөв

  10. Toriin ordon uls toriin namuudyn yil ajillagaany talbar boloh yosgui huuli zorchjee…

    • ТӨРИЙН ОРДОНД УЛС ТӨРИЙН НАМУУД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХГҮЙ ТЭГЭЭД ЯМАР ЮМНУУД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЮМ АРДЧИЛАЛЫН ТӨЛӨӨ НАМУУДДАА АМЖИЛТ

  11. mangasiig hamtiin hucheer

  12. hahahahah tuilbartai b,val zugeer yumsan tomiiihoo ugzugiig unseed

  13. ardchilsan nam 22 nii udriig hurtel Udvald hairtai

  14. Enhsaihan yneheer yrvaach gedgee dahin notolloo. Yamar aimaar, tsagaandaa garsan bainaa ta nar. MYAN-d Enhbayar UIH-d heden suudal avch ugsniig Mongoliin ard tymen medej bgaa sh dee. Nerteigeer n ene songuulid oroltsohgyi baisan bol deer baihgyi uy.

    • УРВАГЧ ГЭЖ ЭХ ОРНООСОО УРВАСАН ХҮНИЙГ Л ХЭЛЭХ БАЙХДАА ЭРХ АШГИЙНХАА ТӨЛӨӨ ЧӨТГӨРТЭЙ Ч НӨХӨРЛӨЖ ЧАДАХ ХҮНИЙГ УЛС ТӨРЧ ГЭДЭГ ЮИ ДАА ХӨ

  15. baagii n garah u da ene hun yun jijig tarihtai yum de hujaagiin yum bgaa bh da

    • Срнгуулийн үеэр Монгол эр болгон хятад эм болгон янхан болдог хойно доо Харин ямар хүйстэй вэ бас л адилхан

      • Сонгуулийн үеэр Монгол эр болгон хятад эм болгон янхан болдог хойно доо Харин ЧИ ямар хүйстэй вэ бас л адилхан

  16. manai elbegee yalah ni todorhoi

  17. manai ulsiin orshin togtoj baigaa namuudiin uil ajillagaag hargad yostoi ichij uhmeer yumaa.Heseg buleg humuus l yag ene ornii baylagiig heduulehnee hereldej uraltsaad tsuuhuulee hurteh ve. gesen luivarchidiin l buleg shig l bgaa yum. uls orniihoo buren buten baidliin tuluu,hoich ueiinhee ireedui tuluu gej bodson bodlogo turiin har hairtsagnii bodlogo gej barag baihgui baahaa. Shune zasgiin gazar bur l umnah zasgiin gazriinhaa hiih baisan ajliig urgeljliine gej baihgui. dandaa hegees ehleseer baital. ard tumen suhurch guitslee. erunhiilugchiig gadaadad yavj baina l gej zuragtaar nuguu olon ijilhen medeeleltei suvguudaar l yariad baidah. ard irged ni yaj amidarch, urnuus urnii hoorond yaj amidarch baigaag hardag yum uu. urah tsetsen hereldehiig ni yanaa. ard irgedee. MONGOL TSUSAA HAMGAALAH zorigtoi aaviin huu bainauuuuu. bid huleej tsuherluu. tuildlaa shuuuuuuuuuuuuuuuu

    • baij l taarna hezee negen tsagt tsahiur hagalan garch irne tsus min MONGOL, zurh min MONGOLOO tsohildog shuu bidnii

  18. enhsaihan gej hujaa gantshan uuriiguu hudaldaad yavah yumaa elbegee baahan hujaa nariin tsugluulagatai bolj bh shig bna daa yandaa

  19. Za daa haraad baihad Eebiig ovoo yum hiih bolov uu gej huleej baisan, yostoi yasny showchin gedgee notolloo. Odoo Mongol tsustai, Mongoloo gesen setgeltei, ali ch namyg shuumjilj chaddag, jinhene mujik Baagii avargaa demjiye doo. Oor ch hun alga yum shig bna nohoi doloo.

  20. teneg erguunuud mahan tolgoit buhuur yadag bna aa demjine ch geh shig unen teneg ee.Hajuud ni Elbegdorj aguu udirdagch tsaanaa 1 uur shuu

  21. baterdene daanch kommist namiink l daa.

  22. Эхлээд улсынхаа ашиг сонирхлыг. Хоёрдугаарт Намынхаа ашиг сонирхолыг, дараа нь аливаа нэг санхvv эдийн засгийн бvлэгт ордог, бvлгийн сонирхолыг, хамгийн сүүлд нь хувийн сонирхлоо тавья. С.Зориг

Leave a Reply

Your email address will not be published.