МАН орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-д хүргүүллээ
Түгээх

Нийслэлийн МАН-ын хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Нийслэлийн Сонгуулийн хороонд хүргүүллээ.  Түүнчлэн МАН ээлжит сонгуульд нэгдмэл удирдлага, нэг зорилготой оролцоно гэдгээ илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Бид мөрийн хөтөлбөрөө зурга”дугаар сарын 25-ны дотор сонгуулийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүлээлгэн өгсөн. Долдугаар сард аудитаар баталгаажуулсан мөрийн хөтөлбөрөө хүлээж авсан. Бид нэгдмэл удирдлага, нэгдсэн хүчээр Улаанбаатар хотын олон асуудлыг шийдэх гаргалгааг мөрийн хөтөлбөрт тусгасан. Тухайлбал, түгжрэлийг зохицуулахын тулд ШУТИС-ийн мэргэжлийн багтай ажиллаж байна. Улаанбаатар хотын замын хөдөлгөөн өвөлдөө 15-20 км/ц болж удааширдаг. Дэлхийн стандартаар 10 км/ц хурдтай болоход тэг зогсолт гэж үздэг. Энэ нь маш яаралтай шийдэх хэрэгтэйг харуулж буй юм. Тиймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, замын нэгдсэн удирдлагын системийг шинэчлэхийг анхаарна. Анх 1976 онд 400 мянган хүн амд тааруулж, хот төлөвлөлтөө зохион байгуулсан учраас өнөөдөр нийслэлд маш олон асуудал үүссэн. Эрх зүйн зохицуулалтыг нэн даруй хийнэ. Хотын төсөв санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд нэн тэргүүнд анхаарна” гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.