Онцлох мэдээ — 19 September 2020
“Номын баяр”-ын нээлт болж байна
Түгээх

Соёлын яам,  “Номын ертөнц” клуб, МЗЭ бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Номын баяр”-ын нээлт яг одоо Чингисийн талбайд болж байна. Энэ жил цар тахалтай, олон нийтийг хамрасан арга хэмжээ зохиоход хүндрэлтэй байсан нь номын баярыг урьд өмнөхөөс ч илүү өргөн хүрээнд зохион байгуулах боломж олгож байна. Тодруулбал, ДЭМБ, ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийн дагуу олон хүн нэг газар цуглахаас сэргийлж, номын баяр, худалдааг зөвхөн Чингисийн талбайд бус, дүүрэг бүрт зохион байгуулж байгаа юм.   

Монголчууд “Номын баяр”-ыг энэ жил ес дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.   Анх 2012 онд “Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар МУ-ын Ерөнхийлөгч зарлиг гарган тэмдэглэж эхэлсэн түүхтэй юм.

Номын баяр 18 хоног буюу ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжилж дараах арга хэмжээ зохион байгуулагдах юм.  

-Ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил, утга зохиолын шүүмж судлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлээр нэвтрүүлэг, хэлэлцүүлэг

-“Номын баяр-бидний баяр” онлайн ярилцлага

“Номын баяр”-ын нээлт болж байна

-Номын үзэсгэлэн, худалдаа, шинэ номын танилцуулга шоу

-Орон даяар “Ном бид хоёр” бүх нийтийн хөдөлгөөнийг зохион байгуулах

-“Уншигчийн сэтгэгдэл”, “Гэр бүл-ном”, “Багшийн эрдэм шавьд”, “Зохиолчийн хүүрнэл” зэрэг цахим уралдаан

-“Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу ном солилцоо

-Уншигч-зохиолчдын уулзалт

-Сургалт лекц

-Уншигч хүүхдэд зориулсан хөтөлбөр

-Уран уншлага

-Уомын баатруудын театрчилсан тоглолт

-Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.