Онцлох мэдээ — 27 September 2020
Есдүгээр сарын сүүлийн нислэг маргааш Сиатлыг зорино
Түгээх

Улсын Онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 13 удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр  төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд 12 удаагийн нислэг үйлдээд байна. Есдүгээр сарын 28-нд  Сиатл руу нислэг үйлдсэнээр энэ сарын нислэг дуусах юм. Энэ сард Сиатл руу гурван удаагийн нислэг үйлдэхээр хуваарьт орсон. Тодруулбал, есдүгээр сарын 2-нд Сиатл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирсэн. Дээрх онгоцоор ирсэн 84, 83, 63, 57  настай дөрвөн эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн. Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 216 иргэн   ирсэн. 

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх аравдугаар сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим  иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.  Үүнд:

10 сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар
10  сарын 8-нд Сөүл-Улаанбаатар
10 сарын 10-нд Токио-Улаанбаатар 
10 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 
10 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
10  сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
10 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар 
10 сарын 19-нд Сөүл-Улаанбаатар 
10 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 
10 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.