Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан сонгогдлоо
Түгээх

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааныг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва даргаллаа. Хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн.

НИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн нэрийг дэвшүүлсэн. Үүнийг анхдугаар чуулганы хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонх буюу 84,44 хувийн саналаар дэмжиж, нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан сонгогдлоо.  Тэрбээр “Хот гэдэг бол эмх цэгц, инженерчлэл төлөвлөлтийн дээд зэргийн зохион байгуулалт.  Хотын хөгжлийн төлөө ажиллах нь эрх ямба биш үүрэгт ажил.  Энэ танхимд суугаа 45 төлөөлөгч бол нийслэл хотын нэг сая 500 мянган иргэнд үйлчлэх үүрэг хүлээсэн хүмүүс гэдгийг мартаж болохгүй. НИТХ-ын 45 төлөөлөгчийн намын гишүүнчлэл, улс төрийн үзэл баримтлал өөр ч гэлээ бид нэг хотын иргэд. МАН-ын Улаанбаатар, АН-ын Улаанбаатар, ХҮНамын Улаанбаатар гэж байхгүй ээ. Амаргүй даваа, хүндхэн сорилт, том даалгавар, их ажлын ард гарах ажилдаа ханцуй шамлан орох болно.Нийгмийн сүлжээний хандлагаар биш нийтийн том эрх ашгаар бүгд хүчээ нэгтгэн ажиллацгаая” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.