Онцлох мэдээ — 12 November 2020
Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэйн шинжилгээ эeрэг гарлаа.
Түгээх

УОК-н хуралдаанаар 11.12-ны өдрийн 23 цагаас эхлэн хорио цээрийг хатуу хяналттайгаар явуулах арга хэмжээ авахаар боллоо. Өнөөдрийн байдлаар ажиглахад иргэд зөвшөөрөгдсөн салбараас бусад хүмүүс дэмий сэлгүүцэж байгааг мэргэжлийн байгууллагууд илрүүллээ. Үүнээс гадна иргэд өөрсдөө хяналттай хамтарч ажиллах хэрэгтэйг сануулав. Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэйн шинжилгээг эeрэг гарсан талаар мэдээлэв. Ойрын хавьталт болох 50 иад хүнийг тусгаарласан. Дархан хотод нэг хүн шинжилгээний хариу гараагүй байгаа гэв. Нөхцөл байдлыг одоогоор дүгнэж хэлэхэд хэцүү байна. Нийт хүн амын 10 хувь эрсдэлтэй байдалд ажиллаж байгаа. Бусад хүмүүс бүгд хариуцлагатайгаар гэртээ байхыг анхааруулав. Ард иргэд гэрийн ойролцоо эмийн сан хүнсний дэлгүүр орохоос өөрөөр явахгүй байхыг анхааруулав


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.