Онцлох мэдээ — 23 November 2020
МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар Б.Буджаргалд “Гавьяат тамирчин” цол олгохоор болжээ
Түгээх

АНУ-ын Флорида мужид болж байгаа хэт холын зайн ультра гүйлтийн 6 өдөр, 6 шөнө тэмцээний /“Fort Lauderdale Florida USA 6”/ сүүлийн өдөр буюу 6 дах өдөр үргэлжилж өндөрлөлөө. Холын зайн гүйлтийн холбооноос зохион байгуулагддаг уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, хэт холын зайн гүйлтийн Дэлхийн 5 удаагийн аварга болсон Б.Буджаргалтай МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга утсаар холбогдож амжилт хүссэн юм.

Тэрээр, тамирчин Б.Буджаргалд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин цол олгохоор болжээ. 

Тус тэмцээнд өрсөлдөж байгаа хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал тэмцээний эхнээс тэргүүлж эхэлсэн бөгөөд зургаа дахь өдрийн байдлаар 787 км гүйж тэргүүлэн, хэт холын зайн гүйлтийн таван удаагийн аварга боллоо. 


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.