Онцлох мэдээ — 25 November 2020
Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл байгууллаа
Түгээх

Коронавируст цар тахлын үед Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, нотолгоотой зөвлөмж боловсруулж дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл байгууллаа.

Эрдэмтдийн зөвлөлийн анхны цахим хурлаар  “Ковид-19” цар тахлын хүрээнд Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө, бодлого шийдвэрүүдийн талаар санал солилцлоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүн:

  • Эрдэмтдийн зөвлөлийн даргаар АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар,
  • Орлогч даргаар МУИС-ийн Эдийн засгийн танхимийн багш, доктор, дэд профессор Ч.Хашчулуун, Монгол Улсын Шадар сайдын  Ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга, доктор, дэд профессор С.Янжинсүрэн,
  • Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар АШУҮИС, Био анагаахын сургуулийн захирал, доктор Г.Дарамбазар
  • Гишүүд: Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор, профессор О.Чимэдсүрэн, Монголын вирус судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич, АШУ-ны доктор, профессор П.Нямдаваа, Монголын Анагаах Ухааны академийн ерөнхийлөгч, АШУ-ны доктор, профессор Ц.Лхагвасүрэн, ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч, доктор Б.Саруул зэрэг 22 эрдэмтэн, судлаач багтаж байна.

Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.