2021 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Түгээх

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр хоёр Байнгын хороо хуралдана. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны төсөвт тавьсан хоригийг хэлэлцэх юм. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр тус хоригийг хүлээж авахгүй байх нь зөв хэмээн шийдвэр гаргасан.

Байнгын хороодоор өөр ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.  

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хориг;
  • Хүний эрхийн үндэсний комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах товыг тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;
  • Эрх зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;
  • Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • Бусад.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хориг;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.