Онцлох мэдээ — 04 January 2021
ЭМЯ: Шинээр 23 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 795 боллоо
Түгээх

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021 оны нэгдүгээр сарын 3-нд нийт 13621 хүнд PCR шинжилгээ хийхэд 23 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

12 дугаар сарын 20-нд Токио Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр иргэнээс гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. 

ЭМЯ: Шинээр 23 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 795 боллоо

Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ үйлчилгээнд оролцож байсан хоёр сувилагчаас илэрсэн.

Үлдсэн тохиолдлууд нь Улаанбаатар хотод голомтод тусгаарлалтад байгаа иргэдээс илэрлээ. 

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 795 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 469

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1286, эдгэрсэн 878 байна. 68.3 хувь нь эдгэрсэн.

Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 398 хүн эмчлүүлж байна” гэв.

ЭМЯ: Шинээр 23 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 795 боллоо


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.