Онцлох мэдээ — 11 February 2021
“Нэг хаалга-нэг шинжилгээ”-г Баянзүрх дүүргээс эхлүүлжээ
Түгээх

Баянзүрх дүүрэгт өнөөдөр /2021.02.11/-өөс “нэг хаалга-нэг шинжилгээ”-г гурав хоногийн хугацаанд зохион байгуулна.

Шинжилгээнд дүүргийн 22 хорооны 26.990 өрхийн иргэнийг хамруулах юм.  Тодруулбал,  1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 22, 25, 26, 27, 28 дугаар  хорооны сонгогдсон байршлын иргэдээс хороодын иргэний танхимд байрлах байнгын цэг болон явуулын цэгүүдээр шинжилгээ авна. Бусад хороод болон сонгогдсон хороодын дурьдагдаагүй байршлуудад амьдардаг иргэд шинжилгээнд хамрагдахгүй юм байна.

“Нэг хаалга-нэг шинжилгээ”-г хөл хорионы хугацаанд зохион байгуулах бөгөөд нийслэлд 210 цэгт иргэдээс шинжилгээ авах юм. Шинжилгээг ХӨСҮТ болон НЭМГ-аас хамтран зохион байгуулж буй.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.