Онцлох мэдээ — 12 March 2021
Нийслэлд Ковид19-ийн 102 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Түгээх

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт нийт 19341 шинжилгээ хийхэд коронавирусийн 103 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 3664 боллоо. Нэг зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн. 102 нь Улаанбаатар хотод илэрсэн. Одоогоор 11 хүний халдварын эх уурхайг тандан судалж байна. 

Сүүлийн 24 цагт 50 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 

Өнөөдрийн байдлаар нийт 740 хүн эмчлэгдэж байна. Үүнээс таван хүний биеийн байдал хүнд, хоёр хүн нэн хүнд байна” гэлээ. Түүнчлэн Тусгаар тогтнолын ордонд Ковид19-ийн 66 тохиолдол гарсан талаарх мэдээлэл ташаа болохыг хэллээ. 


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.