Онцлох мэдээ — 10 April 2021
ХҮНэнцрүүдийн БИЕЭ ҮНЭЛЭЛТ ба ШИМЭГЧЛЭЛ (улс төр дэх хаврын хийрхэл)
Түгээх

Нээлттэй нийгэмд шилжиж олон намын тогтолцоотой болсноос хйошхи бүхий л түүхийг эргэн харвал улс төр дэхь гуравдагч хүчний орон зайг жижиг намууд өөрсдөө үгүй хийж, шимэгчлэн устгаж иржээ. Энэ үзэгдэл 2000 оны сонгуулиас хойш ил цагаандаа гарч, жижиг намын дарга болох замаар эрх баригч намын хаялга, нөмөрт шимэгчлэн амьдрах улс төрийн амьдралын хэв маягийг үүсгэсэн юм.

Олны хэлдгээр Эрэл нам, албан бүртгэлээр бол Эх орон МАШСН, ИЗН, МҮАН, БНН, Ард түмний нам гээд улс төрийн биеэ үнэлэлтийг дэвэргэж, хөгжүүлж хэсэг зуур албан тушаалтай байгаад сөнөж мөхсөн намуудын араас өнөө цагт ХҮ нам хэмээх бэртэгчдийн цуглуулбар болсон дагуул нам мөлхөж байна. Тэдний УИХ-д болон НИТХ-д суудалтай болсон түүх нь өмнөх жижиг намуудын мөрөөр “биеэ үнэлснээс” өөр юу ч биш!

Энэ намын дарга гэх Т.Доржханд 2020 оны сонгуульд ХУД-т нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн үеэр хийгдсэн 6 судалгаа, түүний дотор өөрийнх нь хийлгэсэн судалгаагаар ялах ямар ч боломжгүй нь тогтоогдож, нэр дэвшигчид дунд 5 дахь дэсд жагсаж байв. Санал хураалтаас 7 хоногийн өмнө хийгдсэн хамгийн сүүлийн судалгааны тайлантай танилцсаныхаа  дараа Т.Доржханд болон түүний ХҮНэнцрүүд санаагаар унаж, сурталчилгааны багаа татан буулгах, зогсоох тухай яриад тарж байлаа. Гэвч өглөө Т.Доржхандмаа (намынх нь түүнийг өөр хоорондоо ингэж дууддаг) гэнэт дуу шуу орж, багаа цуглуулан “алаад өгнө өө” гэх болов. Үлдсэн өдрүүдэд тэрээр уулын замаар хүнэнцрүүдээ дагуулан маршилснаас өөр “алаад байсан” юмгүйгээр санал хураалттай золгосон байдаг. МАН-ын ХУД-ийн гишүүд “дээрээс” Ж.Алдаржавхланг битгий сонго гэлээ. Оронд нь Т.Доржхандыг сонгох юм гэнэ” гэсэн явган яриа сүүлийн 2 өдөрт өрнөсөн нь хэн хүний гайхал төрүүлж, арай ч тийм зүйл болохгүй биз гэсэн хачирхал ч гарч байлаа. Гэвч шивнээ яриа үнэн болж, бүх судалгаагаар сонгуулийн туршид нэр дэвшигчдийн гуравт эрэмбэлэгдэж байсан Ж.Алдаржавхлан сонгогдсонгүй.

МАН-ын гишүүдийн “дээрээс” гэх үг нь хэнийг хэлэв, тэр дээр байгаа хүн яагаад Т.Доржхандыг сонгов? гэдгийн хариулт нь  УИХ-ын намрын чуулганы туршид тодорхой болсон, одоо улам ойлгомжтой байдлаар илэрч байгаа. Та бүхэн ажигласан бол намрын чуулганы туршид Т.Доржханд МАН-ыг амаа олохгүй магтан саймширч, Ч.Хүрэлбаатарын мэргэн ухааныг бишрэн эсрэгээр Ардчилсан нам, Ерөнхийлөгчийг амаа олохгүй муулж, гутаахаар чармайж байсан. Хаврын чуулган дээр Т.Доржхандын хандлагад жоохон өөрчлөлт гарсан нь яриандаа МАН доторх бүлэглэлүүдийн хэрүүлд оролцож, өөрийг нь ивээгчийн эсрэг бүлэглэлийг муучлах “бүлэг” нэмсэн явдал байлаа.

Одоо УИХ-ын сонгуулийн дүн Доржхандмаа, Найдалмаа нарын гаргаж буй араншин, хэлсэн үг зэргийг  big data цуглуулан шинжилбэл тэд МАН-ын дарга У.Хүрэлсүх,  е.н.б дарга Д.Амарбаясгалан болон Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нарын дохио зангаагаар хөдөлдөг, ярьдаг, боргодог, хуцдаг болох нь тодорхой болж байна.

Ж.Алдаржавхланг “жийсний” учир ч тодорхой. “Миеэгийн” гэх бүлэгт тэр хамаардаг учраас У.Хүрэлсүхэд үйлчлэхгүй гэж хардсан байна. Нөгөө талдаа Ерөнхийлөгчийн сонгуульд санал хуваах дагуул жижиг нам болгохын тулд зориуд Т.Доржхандыг “ивээсэн” байна. Азтан шимэгч Т.Доржханд нь Сайнгийн яаманд Ч.Хүрэлбаатарын дор ажиллаж, хаялгаас нь хүртэж, төрийн албаны “амт шимтэд айхтар орсон” гэх агаад “том ахынхаа” үгнээс огтхон ч гардаггүй ажээ. ҮХЦ-д огт байхгүй хуулийн заалт барьж нэхэмжлэл гаргасан, цаг үргэлж Ерөнхийлөгч рүү боргох зэрэг нь том ах Хүрэлбаатарын гарын аяс, дохио бөлгөө.

Намар ХҮНэнцэрүүдийн шимэгч арми НИТХ-ын сонгуульд МАН-ын дагуул байдлаар оролцож хэдэн суудал авсан нь өнөөх Д.Амарбаясгалангийн өгөөмөр зантай холбоотой юм. Хавар болж, ичигсэд хөдлөх үеэр шимигчдийн арми, нийслэл дэх ХҮНэнцэрүүд амь орж “Хүүхдийн паркыг аваръя, ногооруулъя” хэмээн гуаглалдах болов. Үүний учир шалтгаан нь хоёр зүйлд бий. Нэгд, Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх нар хотын бүлэглэл Д.Сумъяабазарыг огт таалахгүй байгаа. Түүнийг гоочлохын тулд дагуул намаа ашиглаж байна. Өөрийнх нь намын гишүүд нийслэлийн намын даргаа “хусаад” байвал намаасаа арга хэмжээ авахуулах, хэрүүл ил гарч даамжрах гээд түмэн асуудал үүсгэх тул дагуул ХҮНэнцрүүдээ ашиглах нь эрсдэл багатай, ажиг сэжиггүй гэж тэд тооцжээ. Хоёрт, саяхан 3 дугаар сарын дундуур ҮСАХ-ийн удирдлага хотын дарга Д.Сумъяабазарт паркын ногоон байгууламжийг шинэчилж, дорвитой хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө танилцуулжээ. 180 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар хөлбөмбөг, сагсан бөмбөг(3х3), теннисийн талбай, дугуй болон явган зорчигчийн зам, тоглох талбай, зүлэгжүүлэлт, моджуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгөөнд тусгажээ. Үүнийг НИТХ-д суугаа хэдэн ХҮНэнцэр мэдмэгцээ шимэгч улс төр хийх, өөрсөддөө наах уралдаанд оржээ. Үр дүнд нь “бид шаардсаар байгаад ногоорууллаа” гэх оноог иргэдээс авч, МАНгар ах нараасаа “Сумбазарыг гөвсөн” сайн дүү нар гэх магтаал хүртэх ёстой аж. ХҮНэнцрүүд ҮСАХ-ийн удирлагатай уулзахгүй, тэднээс бодит мэдээлэл авахыг огт хүсэхгүй, том ахдаа сайн тэмцэгч болж харагдахад л илүүтэй анхаарч явна.

Энэ бол монголын эмгэнэл. ХҮН сонгуулийн үр дүнгээр цөөнх болсон бол сөрөг хүчний байр суурь дээр бат байж эрх баригчдын алдааг зааж, шүүмжлэх нь үүрэг. Гэвч тэд адилхан сөрөг хүчний байран дээр байгаа Ардчилсан намыг мэрж, эрх баригчдаас шан харамж хүртэхийг илүүд үзэх болсон. Тэр ч бүү хэл МАН-ын дотоод тэмцэлд ашиглагдах хэмжээнд биеэ үнэлэлтийг цэцэглүүлж байна. Монголын ардчилал гажуудахад жижиг, бэртэгчин намууд асар их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ийм шимэгч улс төрчдөөс нэгмөр салахгүй бол асар их гай түйтгэр болсоор байх болно.

ХҮНэнцрүүдийн дараагийн алхам юу вэ? Өөрсдөө яараад, болхи ажиллаад илчилчихсэн. Тэд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулахад хүчин зүтгэнэ. Үүнийгээ МАНАН бүлэглэлийн дууч Ц.Оюунгэрэлийг нэр дэвшүүлэх байдлаар гүйцэтгэнэ. Ард олондоо “хүзүү” хэмээн цоллогдсон этгээд, түүний баг үүнийг идэвхийлэн сэвж байгаа. Ц.Оюунгэрэлийн ээрүү, гацаа дүү нь “Манай эгч Ерөнхийлөгч болчихвол…” хэмээн хүмүүст сайрхан ярьж яваа.

Монголчууд, монголын сонгогчид хууртаж ханахгүй юм. Бүх зүйл харагдаж байгаа шигээ байдаггүй. Боловсролтой, соёлтой юм шиг царай бүхэн шудрага, эх оронч байдаггүй. Залуу гэхээрээ биеэ үнэлэлтээс хол байдаггүй юм байна. ХҮНэнцрүүд монголын ардчилалд шимэгчлэн шигдэж, улам бүр гажуудуулах ажлыг МАН-ын захиалга, даалгавраар идэвхийлэн хийсээр байна. Тэдний үүрэг 2024 онд дуусах бөгөөд тэр цагт ХҮНэнцрүүд том ах нартаа хаягдан Б.Гүндалай, Б.Эрдэнэбат нарын араас хэн ч биш болон явах болно.

ХҮНэнцэр шимэгчид хавар цагт айхтар идэвхжиж, улс төрд гүн шигдэн балгаа тарьдгийг үргэлж сэрэмжлэн санаж явах хэрэгтэй болжээ.  


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.