Онцлох мэдээ — 12 April 2021
Зайлшгүй шалтгаанаар хөдөө явах иргэдийг шинжилгээнд хамруулах цэгүүд
Түгээх

Орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцуулж байна.Үүнд:

  • “Буянт-Ухаа” спортын ордон,
  • БЗД-ийн наймдугаар хороо “Баянзүрх” авто оношилгооны төв,
  • СХД-ийн  Таван шарын “Номин” агуулахын гадна талбайд хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Мөн өнөөдөр нийслэлийн хэмжээнд дараах цэгүүдэд Covid-19 халдвар илрүүлэх PCR шинжилгээг авна. 

  • Баянгол дүүргийн 13 дугаар сургууль
  • Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүргийн 60 дугаар сургууль дээр байрлах шинжилгээний цэгүүд 10.00-17.00 цагт ажиллах бөгөөд Eruul.gerege.mn сайтаас цаг авсан иргэдэд үйлчлэх юм.

Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.