Онцлох мэдээ — 19 April 2021
Дарьгангын иргэд гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Түгээх

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн Баянцагаан гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ. Гал түймрийн дуудлага дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 11.58 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146, 0184 дүгээр ангийн алба хаагчид, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд зургаан бүлэгт хуваагдан, гал түймрийг унтраахаар ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Нэгдүгээр баг түймрийн баруун хэсгийн Талын агуй, Шилийн богд уулын баруун талд, хоёрдугаар баг түймрийн баруун урд хэсгийн Сиймхий-Ухаа толгой гэдэг газар, гурав дахь баг түймрийн зүүн урд хэсгийн Ачаатын-Уул, Жаргалант-Уул орчимд, дөрөв дэх баг түймрийн зүүн хойд хэсгийн Ханан сүүдэрт уул орчимд, тавдугаар баг Шилийн богдоос зүүн хэсгийн 20 км-т Ац хар уул, Богдын-Эмээлт гэдэг газар, зуогадугаар баг Шилийн богд уулаас зүүн урд зүгт 40 км-т Цайдам хөндий гэдэг газар хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийн нөхцөл байдлын талаар эргэн мэдээлэх болно.

Ц.ЯНЖИНДУЛАМ


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.