Онцлох мэдээ — 20 April 2021
Вакцины хоёр дахь тунд энэ сарын 25-наас хамруулна
Түгээх

Манай улс Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтыг энэ оны хоёрдугаар сарын 23-нд эхлүүлсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 617183 хүн вакцинд хамрагджээ. Харин бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эл өдрүүдэд төрийн албан хаагчдыг вакцины хоёр дахь тунд хамруулж байна.

Вакцины эхний тунгаа тариулсан иргэд хоёр дахь тунд энэ сарын 25-наас хойш хамрагдах боломжтой гэж ЭМЯ-наас мэдээлэв. Өөрөөр хэлбэл, хатуу хөл хорионы дараа иргэд вакцины хоёр дахь тунгаа тариулах боломжтой.

Вакцины хоёр дахь тунд хамрагдсан ч амны хаалтаа зүүх хэрэгтэйг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр дархлаажуулалтын 35 цэгт багийн 491 эмч, ажилтан ажиллаж, нийт 16180 алба хаагч вакцины хоёр дахь тунд хамрагдах юм.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.