Онцлох мэдээ — 21 April 2021
ЭМЯ хөл хориог тавдугаар сарын 9 хүртэл сунгах санал хүргүүллээ
Түгээх

Хатуу хөл хорио энэ сарын 25-нд дуусна. Хөл хориог цаашид цуцалж, цаашид хэвийн байдалд шилжвэл тавдугаар сарын сүүл гэхэд халдварын тохиолдол өдөрт 1400 орчимд хүрнэ гэсэн тооцооллыг ЭМЯ-наас гаргажээ. Харин хөл хориог тавдугаар сарын 9-нийг хүртэл сунгавал халдварын тоо өдөрт 500-600 орчим болж буурна гэсэн дүн гарсан байна.

Тиймээс хөл хорионы хугацаа дуусах дөхөж буй энэ үед хөл хориог сунгах эсэхийг ярилцаж буй бөгөөд ЭМЯ-ны саналыг өнөө орой болох УОК-ын хурлаар хэлэлцэж, Засгийн газарт уламжлах юм байна.
Хөл хорио тогтоохдоо ЭМЯ-наас 14-28 хоног байхаар санал гаргасан боловч эдийн засгийн хувьд хүндрэл үүснэ гэж үзэн 14 хоногоор тогтоосон юм.

ЭМЯ хөл хориог тавдугаар сарын 9 хүртэл сунгах санал хүргүүллээ

Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.