Онцлох мэдээ — 23 April 2021
ЭМЯ: 1264 хүнээс Covid-19 илэрч, найман хүн нас барлаа
Түгээх

ЭМЯ-наас Covid-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр (2021.04.23) мэдээлэл хийлээ. 

Сүүлийн 24 цагт 10109 хүнд шинжилгээ хийхэд 1264 хүнээс Covid-19 илэрч, найман хүн нас баржээ. Нийт халдварын батлагдсан тохиолдол 27956 боллоо. Улаанбаатарт 1103 тохиолдол бүртгэгдэв.

Сүүлд бүртгэгдсэн халдварын 1263 нь дотоодод, харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Мөн 160 тохиолдол нь орон нутагт бүртгэгдсэн бол 1103 нь Улаанбаатарт бүртгэгдсэн. Мөн сүүлийн 24 цагт 486 хүн эмнэлгээс эдгэрч гарсан байна.

Нийт нас баралт 69 болсон бөгөөд сүүлд 24 цагт 64 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 2-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Мөн 57 настай эрэгтэй энэ сарын 22-нд оношлогдож, хүнд хэлбэрээр нас барлаа. 94 настай эрэгтэй энэ сарын 12-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бол 81 настай эрэгтэй энэ сарын 21-нд онош батлагдаж, эмнэлэгт нас барлаа. Мөн 60 настай эрэгтэй, 56 настай эмэгтэй, 62 настай эрэгтэй, 62 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.