Онцлох мэдээ — 27 April 2021
Эмнэлгийн ажилчдаас QR код шаардахгүй
Түгээх

Хатуу хөл хорио тогтоосон үед үйл ажиллагааг нь хориглоогүй 15 салбарын албан хаагчид QR кодоор зорчих боломжтой. Гэвч эрүүл мэндийн салбарын ажилчид яаралтай үед автомашины тусгай зөвшөөрлөөр зорчих боломжгүй байгааг шүүмжлэх болсон. Уг асуудлыг Эрүүл мэндийн яамнаас цагдаагийн байгууллагатай хамтран  шийдвэрлэснээр   эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд QR кодгүй, цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцохоор болж байна. Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг төрөлжсөн мэргэшлийн төв, тусгай мэргэжлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагуудад хүргүүлсэн албан бичигт “Цагдаагийн ерөнхий газрын удирдлагатай тохиролцсон ёсоор нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг QR кодгүй, ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтод үндэслэн цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулахаар болсныг үүгээр мэдэгдье” хэмээжээ. Тус албан бичгийг бүрэн эхээр нь хүргэвэл,


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.