Өнөөдрөөс 18-аас дээш насны бүх иргэнийг дархлаажуулна
Түгээх

НЭМЭЛТ:

Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулав.

Өчигдөр 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 744.564 хүн (зорилтот бүлгийн 36 хувь) вакцины нэгдүгээр тунд, 262.466 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна. Нийслэлд 592.362 хүн нэгдүгээр тунд, 253,321 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.

Засгийн газраас нийслэлийн насанд хүрсэн иргэд буюу зорилтот бүлгийг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулж дуусгах үүргийг Улсын болон Нийслэлийн онцгой комисст өгөв.

Өөрөөр хэлбэл 2021 оны дөрөвдүгээр сарын 28-наас 2021 оны тавдугаар сарын 8-ныг дуустал нийслэлийн 18 ба түүнээс дээш насныхан буюу зорилтот бүлгийн 1.1 сая иргэнийг Covid-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулах юм.

Дархлаажуулалтыг ачаалал, хүндрэл үүсгэхгүй зохион байгуулахыг Улсын болон Нийслэлийн онцгой комисст даалгалаа.  Мөн иргэдийг дархлаажуулах үед халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байхыг анхааруулав.

Нэгдүгээр тунгаас гадна хоёрдугаар тундаа хамрагдах иргэдийг мөн хуваарийн дагуу давхар дархлаажуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

ӨНӨӨДӨР 74.586 ХҮНИЙГ ВАКЦИНД ХАМРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.4.28/ дархлаажуулалтын 112 цэгт 297 багийн нийт 2.310 албан хаагч ажиллана. Эдгээр цэгт 74.586 иргэнд вакцин хийх урьдчилсан тооцоолол гарсан байна.

Өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдэд Covid-19 халдварын эсрэг вакцины эхний тунг хийнэ. Мөн AстраЗенека болон Вероцел вакцины давтан тунг хийхээр төлөвлөжээ.

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙН БАЙРШИЛ:

05wpcn_177993461_2906380172972276_7386386087069249879_n_x974
54hshs_177700378_2906380216305605_669541318934904053_n_x974
425q7y_178158481_2906380126305614_1639026710662986424_n_x974
tghkug_178023003_2906380189638941_5719091163543042280_n_x974
xg9dpg_176308958_2906380096305617_5919687600733906207_n_x974
yiauum_177950115_2906380236305603_5265600693550712736_n_x974
zld0cn_177499868_2906380146305612_8935974368376540420_n_x974
05wpcn_177993461_2906380172972276_7386386087069249879_n_x974
54hshs_177700378_2906380216305605_669541318934904053_n_x974
425q7y_178158481_2906380126305614_1639026710662986424_n_x974
tghkug_178023003_2906380189638941_5719091163543042280_n_x974
xg9dpg_176308958_2906380096305617_5919687600733906207_n_x974
yiauum_177950115_2906380236305603_5265600693550712736_n_x974

Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.