Онцлох мэдээ — 19 June 2021
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн багаас хөл хорих санал гаргажээ
Түгээх

Улсын Онцгой комиссын /УОК/  дэргэдэх Эрдэмтдийн багийн гишүүн О.БАТБАЯР:

–Эрдэмтдийн багийн зөвлөлөөс халдварын тохиолдлыг зургадугаар сарын 15-наас буурна гэж тооцоолсон ч нэмэгдлээ. Үүнд маш олон зүйл нөлөөлсөн. Иргэдийн хөл хөдөлгөөн маш их нэмэгдсэн. Ойролцоогоор 16 мянга гаруй иргэн шагнал авлаа. Эдгээр иргэд шагналынхаа найр наадмыг хийсэн. Мөн Монголд тархаад  байгаа вирус мутацид орсон байх магадлалтай.  УОК-ын эрдэмтдийн баг бүх заавар, зөвлөмжөө хараат бусаар гаргаж, УОК-т хүргүүлдэг.

Өнөөдрийн байдлаар Эрдэмтдийн багаас  вакцинжуулалтын явц, судалгаануудаа хараад хөл хориог тогтоох зайлшгүй шаардлагатай гэх саналаа  УОК-т хүргүүлсэн.

Тохиолдлын тоо өдөрт 3000-3500 руу хүрэх магадлал өндөр байна. Нэг сарын дотор шинээр өвчлөх хүмүүсийн тоо 100-120 мянгад хүрэх эрсдэлтэй байна. Хөл хорио тогтоох шаардлага үүссэн. Нэгт, халдварын тоогоо харах ёстой. Өвчлөл өндөр байна. Хоёрдугаарт, эмнэлгийн  орны ачаалал хамгийн өндөр түвшинд хүрчихлээ. Гуравдугаарт, лабораторийн ачаалал нэмэгдсэн. Дөрөвдүгээрт, нас баралт ихэссэн.  Зөвхөн долдугаар сард өвдөх тохиолдлын тоо 100-120 мянга давах тооцоолол бий. Үүнийгээ дагаад эрсдэлт бүлгийнхэн маш их эрсдэлд орно. Тиймээс зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай байна” гэлээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.