Онцлох мэдээ — 11 July 2021
Наадмын нээлт өнөөдөр 10.40 цагт болно
Түгээх

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой өнөөдөр (2021.07.11) тохиож байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Мөн иргэдийг ес хоног амраах шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Энэ жил цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж эрийн гурван наадам хийхээргүй болсон. Гэхдээ үзэгчдэд цахимаар хүргэх наадмын нээлтийн тоглолт гарна. Өнөөдөр 10.40 цагаас телевизийн бүх сувгаар болон бусад цахим хэвлэлийн байгууллагуудаар дамжуулах юм байна.

Сонирхуулахад наадмын нээлт, хаалтын төсвийн тухайд өнгөрсөн жилүүдэд 600 сая төгрөгт багтдаг байсан бол энэ жил 850 сая төгрөг байхаар төсөвлөсөн. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, өргөн дэлгэр сайхан наадаарай


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.