Онцлох мэдээ — 15 July 2021
Спутник V вакцины хоёрдугаар тунг нас харгалзахгүй хийнэ
Түгээх

Спутник вакцины хоёр дахь тунг өнөөдрөөс /2021.7.15/ эхлэн нас харгалзахгүй хийж эхэлсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Долдугаар сарын 14-нд буюу өчигдөр ОХУ-ын Спутник-V вакцины 20 мянган тунг хүлээн авсан. Тэгвэл тус вакцины хоёрдугаар тунд ямар насны ангиллын хүмүүс хамрагдах талаар тодрууллаа.

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

-Спутник вакцины хоёрдугаар тунг өнөөдрөөс эхлэн нас харгалзахгүй тарьж эхлэх чиглэлийг яамнаас өгсөн. Гэхдээ зарим дархлаажуулалтын цэгүүд төв агуулахаас татан авалтаа хийж амжаагүй. Маргаашнаас эхлээд вакцинжуулалтын бүх цэгт Спутник V вакцины хоёр дахь тунг хийлгэх боломжтой.

Одоогийн байдлаар 12-16 насны хүүхдүүдийн вакцинжуулалт түр хугацаанд зогссон. Вакцинд хамрагдаж амжаагүй хүүхдүүдийг хэзээнээс дархлаажуулж эхлэх эсэх нь тодорхойгүй байна.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.