Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг мэдэгдсэн билээ. Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж буй бөгөөд өнөөдөр/2021.07.16/ ээлжит бусаар хуралдаж, тус комиссыг байгуулах шийдвэрийг албан ёсоор гаргах юм байна.
Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ нь саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм. Замын-Үүдэд Засгийн газар бүрэн эрхт төлөөлөгчөө томилсон бөгөөд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл үүссэн байдал цэгцэрч байна. Харин БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудал байна. Засгийн газар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Мөн “SARS-CoV-2” вирусийн “дельта” хувилбарын халдварлах чадвар нь “альфа” хувилбараас 60 хувиар илүү бөгөөд дэлхийн олон улс оронд эрчимтэй тархаж, өвчлөл үүсгэж байгаа. Иймд гадаад улс орноос ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан эсвэл өвчилсөн эсэхээс үл хамааран тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлах эсэхийг шийднэ.
Сообщение,Вам отправили подарок. Получите в личном кабинете ->> https://forms.yandex.ru/cloud/62b713466855cca634ae6e2c/?hs=25f9fd6826ce216e36626dfe8cb0ca84&
bulmdn