Онцлох мэдээ — 16 July 2021
ВАКЦИНД ХАМРАГДААГҮЙ ХҮҮХДҮҮДЭЭР ДАМЖИН ХАЛДВАР ТАРАХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
Түгээх

Насанд хүрэгчид халдварын шинж тэмдэг илрэхэд ковидоор өвдсөнөө мэдчихдэг. Хүүхдүүд халдвар авсан ч шинж тэмдэг бага, нус нь гоожих зэрэг хөнгөн хэлбэрээр илрээд эдгэрэх боломжтой. Тиймээс хүүхдүүдээр дамжин халдвар тарах эрсдэл өндөр байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр, “манайд вакцинжуулаагүй хүн амаар дамжин халдвар тархах нөхцөл байдал үүссэн. Тийм учраас хөдөө орон нутаг руу явах гэр бүлийн нэг хүн нь шинжилгээ өгөх зөвлөмжийг УОК-иос гаргасан. Энэ бол гэр бүлийнхээ төлөө хийж байгаа ажил юм. Вакцины хоёр тунд хамрагдсан иргэд орон нутаг руу зорчих нь нээлттэй ч гэсэн альфа мутацийн нөлөөгөөр вакцины хамгаалах чадвар буурч байна. Гэхдээ хоёр тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон хүмүүс халдвар авсан тоо нь бага. Вакцины бүрэн тунд хамрагдсан хүн халдвар авсан ч хөнгөн өвдөх, нас баралт бага байна гэсэн нотолгоог улс орнууд мэдээлсээр байна” гэлээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.