Онцлох мэдээ — 17 July 2021
“Нарантуул” захын уулзварыг өнөөдөр хаана
Түгээх

Баянзүрх дүүргийн нутаг “Нарантуул” захын уулзварыг өнөөдөр 22:00 цагаас хаана. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр тус хэсгийн уулзварыг дөрвөн талд хааж асфальт болон хэвтээ тэмдэглэл байршуулах зэрэг зам засварын ажлыг эхлүүлнэ. Автозамыг маргааш орой 19:00 цагаас нээх юм байна.

Нийслэлд автозам засвар, дулааны шугамын ажил үргэлжилж, автозамыг хэсэгчлэн хааж байгаа юм. Тухайлбал, Бөмбөгөрийн уулзварын урд талаас Баруун дөрвөн зам хүртэл зорчих хэсгийн хөдөлгөөнийг  энэ сарын 15-нд хааж, өчигдөр 18:00 цагаас нээсэн.

Мөн Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойрог орчмын авто замын ус зайлуулах шугамын ажил энэ сарын 14-өөс эхэлсэн. Засварын ажлыг маргааш дуусгахаар төлөвлөж байна.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.