Онцлох мэдээ — 25 August 2022
Түгээх
Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэл энэ сарын 10-24-ний өдрүүдэд явагдсан. Бүртгэлд нийт 111595 хүүхэд хамрагдсан бөгөөд хүсэлт илгээсэн иргэдийн мэдээллийг нэгтгэж дууссан байна. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Өнөөдрөөс эхлэн таны хүүхэд аль цэцэрлэгт хуваарилагдсан талаар мэдээллийг таны утсанд мессежээр илгээх болно. Хуваарилагдсан талаар мэдээлэл ирмэгц тухайн цэцэрлэгтээ очиж гэрээ байгуулж, таны хүүхдийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт баталгаажна” гэж мэдэгдлээ.

Түгээх