Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Нарантуул” зах дээр худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэдтэй өнөөдөр уулзлаа. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нар дагалдан явав.
Монгол Улсын Ерөнхийлөгч хүмүүсийн сонирхсон асуултад хариулт өгч, өөрийн хийж хэрэгжүүлсэн ажлуудаас танилцуулах ялдамд тэдний санал, хүсэлтийг сонслоо.
Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид хэлэхдээ “Өмнө нь бид бараг бүх бараагаа урдаас зөөж зардаг байсан бол одоо дотооддоо үйлдвэрлэсэн олон төрлийн бүтээгдэхүүнийг борлуулдаг болсон. Тиймээс манай худалдааны төвийн наймаачдын багагүй хэмжээний мөнгө Монголдоо эргэлдэж, Монгол хүний бизнесийг дэмжиж байгаа” хэмээн хэллээ.
Мөн тэд “Энд олон жил худалдаа хийж байна. Банкнаас зээл авсан олон хүн бий. Зээлийн хүү бага, эргэн төлөгдөх хугацаа урт байж бид ашигтай ажиллана шүү дээ. Дээр нь өвлийн улиралд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тун тав тухгүй, маш хүйтэн байдаг. Үүнээс болоод худалдаагаар амьдарлаа залгуулж буй энэ олон хүний эрүүл мэнд их хохирч байна. Зээлийн асуудлыг зохистойгоор шийдэж, тохилог битүү захтай болгож өгвөл таны мөрийн хөтөлбөрт тусгагдсан бүтээгчдээ дэмжих бодлого нэгэн зүйлээр ч болов хэрэгжих болно” гэж байв.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж хүүхдийн гутал худалдан авч, өөрсдөө хийж бүтээж байгаа бүх хүнийг төрийн бодлогоор дэмжихээ хэлээд худалдаа эрхлэгчдэд амжилт хүслээ.
Дараа нь нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Sunday” худалдаа, үйлчилгээний төвөөр орж, тэнд ажиллагсадтай уулзан мөрийн хөтөлбөрийнхөө “Монголдоо үйлдвэрлэе”, “Бүтээгчдээ дэмжинэ” хэсгийг танилцуулж тэдний асуултад хариулав.
Худалдаа эрхлэгчид Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг, тэр дотроо үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ дэмжсэн хэсгийг талархан дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэд “Бид таныг дэмжих болно. Нийт худалдаа, үйлчилгээ эрхлэгч, бүтээгчдэдээ Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжихийг уриалж байна” гэлээ.
Anonymous
ТЭНД ЧИНЬ ХУЖАА ЭЗЭНТЭЙ ЮМ ЧИНЬ АРГАГУЙ БИЗ ДЭЭ
Anonymous
САНДЭЙ ЭЗЭН НЬ ХЯТАД ХУН БАЙДАГ ГЭСЭН
Anonymous
монгол хүн хэзээт хятад хүний үгээр явах улс биш тэд захийн эзнээсээ асуусан асуугаагүй төрийн тэргүүнээ сонгох болно та нар л хятад болхоор хятадийнхаа үгэнд орж явдаг юм байгаа биз худалдааны төвийнхөн та нарт гай болчоогүй л байгаа биз дээ
Anonymous
bitgii huts, umhii malaa. Elbegdorj tedniig hujaa ezentei ni hudaldaad avchihsan baina.
Anonymous
Zam tugerj ugee helj baihad zam haagad gaitai show hiihee boliooo….avtobus microond suuldaa…T1 tailds
Anonymous
narantuul zah deer huugduud garsan shu de. sunday deed 2 dabhart ni garchihaad l yabaad ugsun bish uu kkkkk ineedtei yum aa ard tumnee sonsoochee zurag daruulah gej irsen bna sh de geegui biluu zaad zahiinhanchin kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
Anonymous
МОНГОЛЧУУД БИД ЧИНЬ ОДОО Л НЭГ ЭХ ОРОН ГАЗАР ШОРОО, БАЙГАЛИЙН БАЯЛГАА ГЭСЭН ЧИН СЭТГЭЛТЭЙ, ЦЭВЭР МОНГОЛ ЦУСТАЙ УДВАЛ ГЭДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВ ОО. ХАРИН ШУДАРГА ЦАРАЙЛАГЧ ЭЛБЭГДОРЖ ЦУС НЭГТ БАЯРЦОГТТОЙГОО БЭЭЖИНГИЙН ТЯНИЙН ТАЛБАЙД ЛААЗ ӨШИГЛӨЖ ЗУГААЛАХ БОЛЖ ДЭЭ.
Anonymous
Чи наад үгээ дандаа энд тэнд нус цэр шигээ нялж явах юмаа. Өөрчлөгдөх ч үгүй юм. Угаасаа чи бодож сэтгэх чадваргүй болохоороо бичиж хадгалчихаад copy paste хийгээд л суудаг МАН-ын амьгүй албат, хөлдүү толгойтой, “цагаан хоолой” болсон гар юм байна л даа.
Anonymous
авилагчид та нарин дуриаара дуриагдаг тэр цагчин өнгөөрсөн Элвэгдоржииг ард түмэн дэмжиижиж байна харин таа нариг шорон хүлээж байна
Anonymous
Хавь ойрын хулгайчууд цүнх, хармайхан суйлна, Хамсаж хуйвалдсан дээдсүүд хамаг Монголоо цөлмөнө. Хулгай хийдэггүй эмэгтэй хүнийг төрийн тэргүүнд залах цаг болжээ