Монголын Ногоон нам — 08 May 2014
Түгээх
Монголын ногоон намынхан Өвөрмонгол иргэдийн төлөө тэмцэхээр болсноо дуулгалаа. Учир нь өвөрмонголчууд бэлчээр, сэлгэн нүүх газар нутгаасаа болж БНХАУ-ын иргэдэд дарамтлуулж байдагтай холбоотой гэнэ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхбаяр саяхан Япон улсад энэ чиглэлээр лекц уншиж асуудлыг олон улсын төвшинд хүргэхийг зорьсон юм байх. Энэ талаар тус намын дарга О.Бум-Ялагч “Бид өвөрмонголчуудыгаа өмгөөлөх болно. Гэхдээ хэрхэн яаж вэ гэдэгтээ санал нэгтгээгүй байна. Удахгүй энэ талаар мэдээлнэ” гэв.
Д.Гэрэл
Эх сурвалж: http://www.polit.mn/
Түгээх
Anonymous
zailuuldaa tgmersendee bas ch uruwdmuurshdee